МОНГОЛENGLISHУлаанбаатарУлаанбаатарДархан Дав - Баа 09:00-18:00 +(976) 70109833 Дав - Баа 09:00-18:00 +(976) 70375977
sales@ensada.mn

Бидний тухай

Бид танд газар тариалангийн бизнесийн шийдлийг гаргаж өгнө.

"Энсада Трактрон" ХХК-ийн тухай

“Энсада Трактрон” ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд бидний ирээдүйн зорилго нь өсч хөгжих замаар үйлчлүүлэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх, ингэснээр газар тариалангийн тоног төхөөрөмжийг борлуулах салбарыг Монголын зах зээлд хөгжүүлэх явдал юм. Бид үйлчилгээний туршлага, салбарын ноу-хау, үйлчлүүлэгчдийн давуу талыг анхаарч ажилладаг. “Энсада Трактрон” ХХК нь одоогоор газар тариалангийн тоног төхөөрөмжийн бүрэн хэмжээний дистрибьютер бөгөөд тухайн зах зээл дээрх тэргүүлэгч компани болсон байна.

Бид Case IH болон New Holland брэндүүдийн Монгол дахь цорын ганц дистрибьютер бөгөөд даярчлалын давуу тал,  ашиг тусыг Монгол улсын дотоодын зах зээлийг тэжээж буй үйлчлүүлэгчдэд хүргэх, үүний зэрэгцээ бид газар тариалангийн салбарт хамгийн хурдацтай хөгжиж буй тоног төхөөрөмжийн дистрибьютер бөгөөд дэвшилтэт технологи, илүү сайн үйлчилгээг эрэлхийлэх замаар газар тариалангийн зах зээлийг улам боловсронгуй болгож, баяжуулах зорилт тавин ажиллаж байна. Компани маань өргөжин тэлэхийн хэрээр бид өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй газар тариалангийн нийгэмлэгийн ашиг тусыг баталгаажуулж, дэлхийн стандартад нийцсэн олон улсад танигдсан дистрибьютер болох эрхэм зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. “Энсада Трактрон” ХХК-ийн зорилго нь мэргэжлийн, тогтвортой, байгальд ээлтэй, найдвартай тоног төхөөрөмжийн түншлэлийг хэрэглэгчиддээ хүргэх явдал юм.