ENSADA TRACTRON LLC

Agribusiness Innovator in Mongolia

        “Энсада трактрон” ХХК 2010 онд ХАА-н дэвшилтэт тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ болон Канад технологийн газар тариалангийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн чиглэлтэйгээр байгуулагдсан 100% үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

        Бид ХАА-н салбартаа тэргүүлэгч 38 үйлдвэрлэгчийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг ба дэлхий нийтэд  11 000 гаруй борлуулалтын сүлжээтэй, ХАА-н өндөр чадлын техникийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох Case New Holland группын Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер гэдэг нь бидний давуу тал билээ. Ингэснээрээ бид Монголынхоо хэрэглэгчидэд Хойд Америк болон Европын өндөр хөгжилтэй орнуудын хөрсний элэгдлийг хамгаалах технологи бүхий техникүүдийг борлуулалтын дараахь хамгийн сайн засвар үйлчилгээний хамтаар санал болгож байна. Бид зөвхөн борлуулах бус сэлбэг, нэмэлт хэрэгсэлийг найдвартай хангаж, 24 цагийн мэргэшсэн засвар үйлчилгээний баг түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг.

        Манай борлуулж буй техникүүд нь хамгийн орчин үеийн шийдэл инновацийг агуулдаг ба дэлхий нийтийн шинэ чиг хандлага болох хөрсний элэгдлийг хамгаалах технологийг нэвтрүүлсэн бүтээгдэхүүнүүд юм. Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн техник худалдаалаад зогсохгүй Канад улсад мэргэжил эзэмшсэн агрономчид маань АНУ, Канадын үйлдвэрүүдтэй хамтран 150 орчим тариаланчидад хөрс хамгаалах Тэг технолгийн 24 цагийн сургалтыг зохион байгуулаад байна. Цаашид ч тариаланчид, аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллаж салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

 

Манай компани дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • ХАА-н техник, тоног төхөөрөмжийн худалдаа

/АНУ, Канад тэргүүтэй 38 үйлдвэрлэгчийн өндөр технологийн техникүүд/

  • Үрийн худалдаа

/Дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Pioneer үйлдвэрийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер/

  • Сэлбэг худалдаа

/Өөрсдийн борлуулсан техникүүдийн сэлбэг болон захиалгын дагуу бүх төрлийн сэлбэгийг нийлүүлэх боломжтой/

  • ХАА-н техникийн засвар үйлчилгээ

/Канад болон БНХАУ-д мэргэжил дээшлүүлсэн засвар үйлчилгээний баг 24 цагийн бэлэн байдалд ажилладаг/