Gregoire Besson XXL

Gregoire Besson XXL

Хөрс боловсруулах тоног төхөөрөмжөөрөө бусдаас ялгардаг GREGOIRE BESSON компани нь сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд тэрүүлэх зэрэглэлийн нийлүүлэгчдийн нэг болж чадсан юм.

Улс орон бүр өөрийн гэсэн хөрсний шинж чанар, цаг агаарын нөхцөл, тариа ургуулах өөр өөр арга барилтай байдаг учир GREGOIRE BESSON компанийн хувьд хэрэглэгч нь тус компанийн бизнесийн бодлогын төвд байдаг. Тиймээс тус компани нь хэрэглэгчдийнхээ ажлын нөхцөл байдалд сайн тохирох техникийг худалдаанд гаргах зорилтыг дэвшүүлж ажилладаг.

Анжис, диск, сийрүүлүүр зэрэг нь маш олон төрөл байдаг учир GREGOIRE BESSON компани 5-н тивд 6-н салбар (Их Британи, Канад, Испани, ОХУ, Польш, Хятад), 60 гаруй импортын фирмүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. GREGOIRE BESSON диск нь манай орны Хэнтий, Булган, Дорнод аймагт өргөнөөр ашиглагддаг.

Техникийн ерөнхий үзүүлэлтүүд:

Дискний тоо 64-90 ширхэг
Авцын өргөн 7-10 метр
Чирэх хүч 300-500 м.х.
Нийт жин 10,000-11,880 кг
Бүтээмж 10-15 га/цаг

Буцах