New Holland TC 5080

New Holland TC 5080

1,500 хүртэлх га-д ажиллах хүчин чадал бүхий New Holland үйлдвэрийн TC 5080 загварын комбайн нь танд зардлаа бууруулж, ашигаа нэмэгдүүлэх боломжийг олгоно.

New Holland 1992 онд анх TC загварын комбайныг худалдаанд нэвтрүүлж эхэлсэн. Түүнээс хойш тэдний техникүүдийн давуу эрх өөрчлөгдөөгүй хэвээр байна: ямар ч нөхцөл байдалд, хорогдлыг хамгийн бага гаргаж, өндөр хурдтайгаар, олон нэр төрлийн ургацыг хураахад чиглэсэн найдвартай ажиллагаа бүхий комбайныг зах зээлд нийлүүлэх. Мөн тэд танд зориулж, эцсийн бүтээгдэхүүний гарцыг чанарын алдагдалгүйгээр нэмэгдүүлэх боломжийг санал болгож байна. Harvest Suite Comfort Cab кабин нь танд дээд зэргийн тав тух болон эргэн тойрныг чөлөөтэй харах боломжоор хангаж өгнө. Сонголт арвин тул таны хүсэлт хэрэгцээнд нийцсэн загвар бий. Шинэ TC загварын комбайнууд нь орчин үеийн стандартад бүрэн нийцсэн, найдвартай ажиллагааг танд амлаж чадна. 

Хөдөлгүүрийн хүчин чадал 240 м.х.
Шатахуун зарцуулалт /1 га/ 6-8 л
Түлшний багтаамж /л/ 400 
Цилиндрийн тоо 6
Явах эд анги 4
Ажлын бүтээмж /12 цагт/ 60-80 га (6 метр жаткаар)
Жатканы өргөн  6 метр
Будааны бункер /л/ 6000

Буцах