New Holland T6000

New Holland T6000

New Holland-ийн шалгарсан T6000 тракторны үзүүлэлтийн үндсэн найрлагыг цэвэр хүч болон хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангасан дэвшилтэт удирдлагын систем бүрдүүлдэг. T6000 тракторнууд нь мал сүрэг, газар тариалан, болон бусад гэрээт ажлуудад нэн тохиромжтой. Та өөрийн хөрөнгө мөнгөд нийцсэн боломжийн үзүүлэлт бүхий трактор эрж байсан ч, аль эсвэл хурууны өндгөөр удирдаж болохуйц хамгийн сүүлийн үеийн электрон төхөөрөмжүүдээр тоноглогдсон тракторнуудыг хайж байсан ч гэсэн ШИНЭ T6000 серийн тракторнууд нь танд тохирно. Та өөрийн хэрэгцээнд тохируулан дараах загваруудаас сонголтоо хийх боломжтой.

● Дельта тохиргоо бүхий загварууд нь хямд үнэд нийцүүлж, энгийн тохиргоонд суурилсан сайн үзүүлэлтийг танд хүргэж чадна. 
● Плас тохиргоотой загварууд нь хагас хурдны хайрцаг, өндөр багтаамж бүхий хаалттай-төв гидравлик систем, болон тохилог Horizon кабиныг санал болгоно. 
● Элит тохиргоо бүхий загварууд нь EPM хөдөлгүүр, Power Boost, тусгай Headland Management, болон Electronic Draft Control бүхий шалгарсан үзүүлэлтийг, дээд зэргийн тав тухын хамтаар танд хүргэх болно.

Техникийн ерөнхий үзүүлэлтүүд:

Хүчин чадал 120-165 м.х.
Хөдөлгүүрийн эргэлт/хурд 2200 эргэлт/мин
Цилиндрийн тоо 6
Шатахууны багтаамж 250 л
Шатахууны зарцуулалт 5 л/га
Явах эд анги 4х4

Буцах