Service

ТЕХНИКИЙН ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭ

Бид оригналь сэлбэгийг баталгаат хугацаатайгаар, шууд үйлдвэрээс нь нийлүүлдэг. Та манайхаас техник авсан л бол ашиглалтаас гарах хүртэл нь бид сэлбэг хэрэгслээр хангах болно. Мөн бид өөрсдийн нийлүүлсэн болон санал болгодог үйлдвэрийн техникүүдээс гадна таны ашиглаж буй техникийн сэлбэг хэрэгслүүдийг захиалгын дагуу нийлүүлэх боломжтой.

Process Step1
Process Step2

ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Явцын болон урьдчилан сэргийлэх техникийн үйлчилгээ нь техникийн тос, тосолгоог шалгахаас эхэлдэг. Бид үйлчлүүлэгчиддээ техникийнх нь үзүүлэлт шаардлагаас хамаарч хэд хэдэн төрлийн тосыг санал болгодог.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН БАГ

Тогтмол засвар үйлчилгээ нь таны трактор болон тоног төхөөрөмжүүдийг олон жил, гэмтэлгүйгээр ажиллахад туслах болно. Харин та техникүүдээ манай мэргэжилтнүүдэд даатгаж болно. Трактор, үрлэгч, болон үр тариа хураах комбайнаа ашиглахаас өмнө үзлэг хийхийг хүсч байна уу? Таны техникийг осол гэмтэлгүйгээр ажиллах боломжийг олгох төрөл бүрийн үзлэг, оношилгоог бид танд санал болгож байна.

Process Step1
Process Step2

ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО

Тариа ногоо тарих болон хураах ид ачааллын үеүүдэд техник эвдрэх, доголдох асуудлууд үүсэж, ажил тасалдах хүндхэн асуудлууд тулгардаг. Тийм хүндхэн зүйлс тохиолдсон үед манай компаний хөдөлгөөнт засвар үйлчилгээний багийнхан таньд түргэн шуурхай үйлчилэхэд бэлэн байна. Мэргэшсэн засварын баг маань багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон машинаар таны ажлын талбайд 7 хоногийн 24 цагаар очиж үйлчилгээ үзүүлнэ. Ингэснээрээ та маш их цаг хугацаа, зардал хэмнэнэ. Гэсэн хэдий ч та манай компанитай гэрээ байгуулж, тодорхой график, хувиарын дагуу техник үйлчилгээгээ тогтмол хийлгэснээр болзошгүй доголдол сааталаас алтан цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэх боломжтой.

УЛИРЛЫН ДАРААХ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО

Улирлын дараах үзлэг оношлогоо болон засвар үйлчилгээ нь таны хөдөлмөрийн гол зэвсэг болсон техникүүдийн эдэлгээг уртасгаж, дараа дараагийн ачаалалтай улирлуудад бэлтгэх болно.

Process Step1