Зөвлөх үйлчилгээ

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮД

Бид оригналь сэлбэгийг баталгаат хугацаатайгаар, шууд үйлдвэрээс нь нийлүүлдэг. Та манайхаас техник авсан л бол ашиглалтаас гарах хүртэл нь бид сэлбэг хэрэгслээр хангах болно. Мөн бид өөрсдийн нийлүүлсэн болон санал болгодог үйлдвэрийн техникүүдээс гадна таны ашиглаж буй техникийн сэлбэг хэрэгслүүдийг захиалгын дагуу нийлүүлэх боломжтой.

Process Step1
Process Step2

ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Явцын болон урьдчилан сэргийлэх техникийн үйлчилгээ нь техникийн тос, тосолгоог шалгахаас эхэлдэг. Бид үйлчлүүлэгчиддээ техникийнх нь үзүүлэлт шаардлагаас хамаарч хэд хэдэн төрлийн тосыг санал болгодог.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Тариалангийн талбайн дунд байхад тань асуудал гарав уу? Санаа битгий зов, та Энсада Трактрон руу залгаснаар бидний тусламж, үйлчилгээг хүлээн авах боломжтой. Засварын мэргэшсэн багийнхан, бүрэн тоноглогдсон техникийнхээ хамтаар танд 7 хоногийн 24 цагт түргэн шуурхай бөгөөд найдвартай үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байна. Тиймээс гэмтэл саатал гарсан тохиолдолд бидэнтэй холбоо барина уу. Түүнчлэн, бид танд манай урьдчилсан үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдаж байхыг санал болгож байна.

Process Step1
Process Step2

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Тогтмол засвар үйлчилгээ нь таны трактор болон тоног төхөөрөмжүүдийг олон жил, гэмтэлгүйгээр ажиллахад туслах болно. Харин та техникүүдээ манай мэргэжилтнүүдэд даатгаж болно. Трактор, үрлэгч, болон үр тариа хураах комбайнаа ашиглахаас өмнө үзлэг хийхийг хүсч байна уу? Таны техникийг осол гэмтэлгүйгээр ажиллах боломжийг олгох төрөл бүрийн үзлэг, оношилгоог бид танд санал болгож байна